Рэд Рок Инженеринг

Төслийн төлөвлөлт

Амжилттай бүтээн байгуулалтын эхлэл бол сайтар боловсруулсан ажлын төлөвлөлт юм. Ред Рок Инженерингийн баг нь төслийн стратегийг өндөр түвшинд боловсруулдаг бөгөөд төслийг олон талаас нь шинжилж, үр ашгийг тодорхойлно. Төлөвлөлтийн явцад болзошгүй бэрхшээл, асуудлыг урьдчилан харж, шийдвэрлэн саадгүй, амжилттай гүйцэтгэх гаргалгааг олдог учир төслийн үр дүн ямагт өндөр байдаг.

Рэд Рок Инженеринг

Зураг төсөл

Ред Рок Инженеринг нь төслийн барилга, байгууламжийн архитектур ажлын дүрэм, түүний бүтэц бүрэлдэхүүн, техникийн шийдэл, барилгын хийцлэлийн ажлын зургийг Монгол улсын норм стандартын дагуу захиалагч талын хүсэлт, шаардлагыг ханган чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг.

Рэд Рок Инженеринг

Төслийн менежмент

Аливаа барилгын төслийг амжилттай гүйцэтгэх нь төслийн менежментээс шууд хамааралтай. “Ред Рок Инженеринг” ХХК нь алсыг харсан стратегийн нарийн төлөвлөлт, менежмент, алхам алхмаар өсөх гүйцэтгэл, төслийн явцын хяналтыг зөв удирдсанаар тухайн төслийг төсөвт багтаан, цаг хугацаанд нь үйлчлүүлэгчдээ хүлээлгэн өгдөг. Мөн захиалагч болон бусад оролцогч тал, багийн гишүүд хоорондын харилцааг зохицуулах, тал бүрийг мэдээллээр хангах, хамтын ажиллагааг нягтаршуулах зэрэг ажилд нарийн хяналт, бодлого төлөвлөн ажилладаг тул төсөл бүрийг амжилттай хэрэгжүүлж чаддаг юм.